Бусдын эд хөрөнгийг шатаасан этгээдэд ял оноолоо

Баян-Өлгий аймгийн иргэн М.Күмисбект Сум дундын хоёрдугаар шүүхээс гурван жил, зургаан сарын хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, М.Күмисбект нь өс хонзонгийн улмаас Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн иргэн Т.Солтаншарипийн хаваржаан дахь авто машин өвсийг хашааны хамт, мөн өвөлжөөнд байсан автомашин өвс, эсгий, гэрийн тооно зэргийг санаатайгаар галдан шатаажээ.
Бусдын эд хөрөнгийг шатаасан М.Күмисбекд холбогдох хэргийг Сум дундын хоёрдугаар шүүхээс Ногооннуур сумын иргэдийн дунд нээлттэйгээр хэлэлцсэн байна.
Шүүхээс шүүгдэгч М.Күмисбекийн хувийн байдлыг харгалзан үзэж гурван жил, зургаан сарын хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ