Н.Баяр нарыг батлан даалтанд гаргажээ

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, мөн хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Э.Энхтуяа нарыг батлан даалтад гаргажээ.
Тэднийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардаж дарамталсан байж болзошгүй хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа, хорих 461 дүгээр ангид хориод байсан юм.
Н.Баяр нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт байрлах “УС-15” бичил хорооллын дундах цахилгааны дэд станцыг өргөтгөх төслийн дагуу тэнд байгаа зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөхөд иргэдээс авлига авсан байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Газар чөлөөлөх үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд хэтэрхий өндөр үнээр газраа чөлөөлнө хэмээн хүлээлт үүсгэж, хотын захиргаатай тохиролцож чадахгүйд хүрч байсан гэдэг. Гэвч сүүлдээ зарим айлууд газраа 50 гаруй сая төгрөгөөр үнэлж чөлөөлжээ. Энэхүү тохиролцооны үеэр Н.Баяр иргэдээс мөнгө “завшсан” байж болзошгүй хэмээн үзэж шалгаж байсан юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ