Амь насыг нь хохироогоод машины тээшинд хийсэн байжээ

Нийслэлийн СХД-ийн 29 дүгээр хороо Хөрс худалдааны төвийн гадна машины тээшинд хүн байна гэсэн мэдээллийг иргэний зүгээс цагдаагийн байгууллагад өгчээ.
Мэдээллийн дагуу шалгахад Т-приус маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос хийсэн байжээ. Хохирогч нь БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 27 настай эмэгтэй Б гадны нөлөөтэй амь насаа алдсан байсныг тогтоосон байна.
Уг хэргийн сэжигтнээр Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г-г саатуулж, хэргийг СХД-ийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэв.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ