Жолоочид 4 жилийн ял оноолоо

img

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн хэлтсийн жолооч Ц.Ууганбаатар замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж яваад 12 настай Н охиныг дайрч, амь насыг хохироосон хэрэг өнгөрөгч оны 9 дүгээр сард гарч байсан.

 

Тэгвэл өнөөдөр жолоочид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцэж, 4 жилийн хорих ял оноолоо.

 

Хэрэг гарах үед машинд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан. Замын хөдөлгөөн ачаалалтай байсан учир урсгал сөрж хөдөлгөөнд оролцох үүргийг дарга нь өгсөн гэж мэдээлэгддэг.  Харин жолоочдоо үүрэг өгсөн гэх Б.Саранбаатар даргад ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцож байсан.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Аливаа нэг гэмт хэрэгт СЭДЭЛ гэж байдаг биз дээ. Яагаад эсрэг урсгалаар явах тушаал өгсөн дарга нь ялаас мултарч байгаа юм бэ??? Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж эрт үеэс өвгөд мэргэдийн маань хэлж ирсэн сургааль байдаг даа. ШУДАРГА БАЙЯ Л ДАА тиймээ Эбэ
2015-05-07
за яахав:
1996 онд ял өгдөггүй байлаа. Авлига тэр үед өндөр авсан байсан.
2015-05-07