Иргэдээ мөрдөх хуулийг дэмжив

img

 

Францын доод танхим иргэдээ мөрдөх, шалгах хуулийн төслийг санаачилж, дэмжжээ.  Хуулийн төслийн парламентийн 438 гишүүн дэмжиж, 86 нь эсрэг хариу өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү хуулиар тусгайлан бий болгосон хяналтын байгууллага, Аюулгүйн албаныханд мөрдөн мөшгөх зөвшөөрлийг шүүхийн оронд өгч байгаа юм. Зарим тохиолдолд интернэтийн болон утасны мэдээллийг нь авч болжээ. Парламентын дээд танхим уг хуулийн төслийг зургаадугаар сард авч хэлэлцэх юм. Тус хуулийн төслийг санаачилсан хүмүүсийн дунд Ерөнхий сайд Мануэль Вальс байгаа юм. Тэрбээр “Charlie Hebdo” шог сэтгүүлийн байранд болсон халдлагын дараа "Бид гэнэтийн халдлагаас урьдчилсан сэргийлэх хуульгүйгээс болж олон хүнээ гэмт этгээдүүдийн гарт алдлаа. Бид иргэдээ цаг тутамд нь хамгаалах хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Харин Ерөнхийлөгч Франсуа Олландын дэмжигчид эсрэг байр суурьтай байгаа бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ