“Тавантолгой”-г хэзээ хэлэлцэх вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай зэрэг найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Харин гишүүн Ё.Отгонбаяр “ Тавантолгойн гэрээний төслөө хэзээ хэлэлцэх вэ? Байгуулагдсан Ажлын хэсэг нь УИХ-ын өмнөөс янз бүрийн зүйл яриад байх юм.” хэмээсэнд УИХ-ын дарга З.Энхболд “Ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй дүгнэлт гарган оруулж ирнэ” гэв.
Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ