Хөгжилтэй орнууд ҮЭ-ээс татгалзаад эхэлчихсэн

img

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэлтэй ярилцлаа.

 

-МҮЭХ болон Нийслэлийн засаг даргын орлогч нарын дунд сүүлийн өдрүүдэд маргаантай асуудал яригдаад байна. Үүнтэй холбоотой зарим ойлгомжгүй асуудал татвар төлөгчдийн дунд гарч ирлээ. Чухам ямар зөрчил үүсээд байгаа юм бэ?

 

-Нийслэлийн Засаг даргын орлогч, засаг захиргааны байгууллагууд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд зарим нэг салбаруудад зөрчилтэй асуудал гарч ирж байгаа. Үүний нэг нь МҮЭХ-ны санхүүжилттэй холбоотой асуудал юм.

 

Ажилтнуудын цалингаас хууль бус суутгал авч буй зөрчил илэрсэн. Бид хуулийн дагуу Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татвараас бусад суутгал, хураамж авах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлж, энэ үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргасан.

 

Учир нь Үйлдвэрчний Эвлэл гишүүдийнхээ сарын цалингийн нэг хувийг татвар хэлбэрээр цалингаас нь шууд суутган авахуулдаг. Тухайн Үйлдвэрчний Эвлэлийн гишүүн цалингаа өөрөө аваад, сайн дураар Үйлдвэрчний Эвлэлд татвар төлбөл энэ нь хуульд нийцсэн явдал. Харин хамтын ажиллагааны нэг хэлбэр, хамтын гэрээнд заасан мэтээр татвар төлөгчид ойлгуулан нягтлан бодогчоор дамжуулан албадан суутгал авч буй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

 

-МҮЭХ-ноос танд шаардлага хүргүүлж, захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа гэсэн үү?

 

-Энэ зөрчлийг арилгах тухай үүрэг чиглэлийг холбогдох төр захиргааны байгууллагуудад өгсөн. Гэвч Үйлдвэрчний Эвлэл энэ шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага тавин Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа нь үнэн.

 

Үүнтэй зэрэгцэн Үйлдвэрчний Эвлэлийнхэн сургуулийн захирал, нягтлан бодогч нарт захидал бичиж “Хотын орлогчийн энэ шийдвэрийг дэмжихгүй, ажилтнуудын цалингаас Үйлдвэрчний Эвлэлийн гишүүдийн татварыг үргэлжлүүлэн суутгаж өгөхийг дэмжиж өгнө үү” гэх мэтээр төр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна. Зарим сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын ирүүлсэн мэдээллээр үйлдвэрчний эвлэлээс дарамт шахалт үзүүлж, ажилчдыг албадан гарын үсэг зуруулж байгаа тухай мэдээлэл өгч байна.

 

Мөн Хөдөлмөрийн сайдаас хуулийн хэрэгжилтийн асуудлаар албан бичиг үйлдсэн байна. Тус бичигт ажилтнуудын цалингаас Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний татварыг суутган авах явдлыг хэвээр үлдээж өгөхийг хүссэн байсан. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй сайд нь хүртэл хууль бус явдлыг дэмжсэн хариуцлагагүй явдал болоод байгаа юм.  

 

-Нийт хичнээн хүн Үйлдвэрчний эвлэлд суутгал өгдөг юм бэ?

 

-Нийслэлийн Боловсролын Газрын хийсэн судалгаагаар 2014 онд л гэхэд боловсролын салбарт ажиллагсдын цалингаас 1.151.000.000 төгрөгийг суутгаж авсан байна. Зөвхөн Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа байгууллагуудаас 500 сая төгрөгийг суутгасан. Хүмүүсийн хувьд зарим нь мэдээгүй, зарим нь ингэх л ёстой юм байхдаа гэсэн байр суурьтай байдаг.

 

Тухайн суутгал татварыг төвлөрүүлэх явцад ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа ч мөн явагдаж байна. Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний татварыг МҮЭХ-нд цуглуулж өгсний төлөө тухайн байгууллагын нягтлан бодогчид 5-10 хувийн урамшуулал авч байна гэдэг нь хууль зөрчих үндэслэл болсон. Тэр ч бүү хэл байгууллагын удирдлагуудыг Үйлдвэрчний Эвлэлийн Холбоод семинар нэрээр “сэм найр” хийж салхинд авч гардаг тохиолдол хүртэл бий.

 

Жинхэнэ ажил хийж буй ажилтнуудад үйлчлэх бус өөрсдийг нь дэмжиж санхүүжүүлж буй удирдлагуудад нь үйлчилдэг байгууллага болсон байна. Үйлдвэрчний Эвлэлийн жагсаал цуглаан, уриа лоозон, эмч, багш нарын цалинг нэмье гэдгийн цаад учир, ашиг сонирхол нь хэрхэн оршин тогтнож байгаа юм бэ. Тиймээс нийгмийн харилцааг зөв болгох, нийгмийн засаглалыг сайжруулах үүднээс ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус энэ харилцааг зогсоох шаардлагатай.

 

-Үйлдвэрчний Эвлэлийн санхүүжилтийн асуудлыг хөндсөнөөр МҮЭХ цаашид оршин тогтнох эсэх нь яригадах болов уу. Энэ байгууллага оршин тогтнох нийгмийн шаардлага үнэхээр байгаа юу?

 

-Үйл ажиллагааны хэлбэр, үр дүнг нь ажиглаад байхад өнөөгийн нарийн хууль тогтоомж бүхий иргэний нийгэмд Үйлдвэрчний Эвлэл оршин тогтнох нь төвөгтэй. Манайд тус байгууллагын үйл ажиллагааг хангалттай нөхөөд явах мэргэжлийн холбоод бий болсон.

 

Тухайлбал Барилгын инженерүүдийн холбоо, Хуульчдын холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо, Багш нарын холбоо, Эмч нарын холбоогэх мэт мэргэжлийн холбоод бий. Тухайн холбоод өөрт хамаарах мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалан, тэднийг хөгжүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Зарим хөгжингүй улс орнууд Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг дэмждэггүй.

 

Учир нь нийгмийн үйлчилгээ үзүүлж буй захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэтэрхий хутгалдан оролцдог. Мөн Үйлдвэрчний Эвлэлүүд үргэлж жагсаал цуглаан хийгээд байхаар ДНБ-ний хэмжээ багасаж, эдийн засаг саарч, хөдөлмөрийн бүтээмж буурах үзэгдэл Испани, Грек, Франц зэрэг орнуудад гарч байсан. Үүнээс шалтгаалан өндөр хөгжилтэй орнууд Үйлдвэрчний эвлэлээс татгалзаад эхэлчихсэн.

 

-Нийгмийн бүхий л салбаруудын дуу хоолой болон ажилладаг хэмээн МҮЭХ-оос  тодорхой үндэслэлтэй олон тайлбар, шалтгаан хэлэх байх?

 

-Мэдээж Үйлдвэрчний Эвлэлээс янз бүрийн тайлбар, байр суурь илэрхийлэх нь мэдээж. Социализмын үетэй харьцуулахад өнөөдөр манай улсад   нийгмийн харилцааг, хөдөлмөрийн харилцааг нарийн зохицуулсан олон зуун хууль тогтоомж мөрдөгдөж байна. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг албан ёсоор мөрдүүлж байна.

 

Тэдний хэрэгжилтэд хяналт тавих мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж буй энэ үед албан журмаар татвар авдаг, өөрсдийн үйл ажиллагааг буруугаар ойлгосон, нийгэмд үйлчлэх үүрэг нь хэтэрхий хязгаарлагдмал байгууллага цаашид байх эсэх нь эргэлзээтэй шүү дээ.

 

П.Наран                                         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Songogch:
Yildverchin yil ajilgaaga uurchluhgui bol bolohgui bga Shuur!!!
2015-05-09
В.Гүрсэд:
Нийслэлийн засаг даргын орлогч гэх энэ залуу ямар ядуу сэтгэж байна аа ? Нөгөө ардчилал нь энэ үү? Иргэдээ хүндлэх, хууль дээдлэх төрийн албан хаагчийн ёс зүй яасан бэ? Ядаж хөгжиж байгаа орнуудын эвлэлдэн нэгдсэн иргэдийг гүтгэж яанаа? Олон хүний эрхийг боймолохоор баатар болно гэж эндүүрэв үү? Үнэндээ хэлэх ч үг алгаа...
2015-05-08
Энхцэцэг:
Энэ хүний санаа ч татварын тухай ч биш байна да. ҮЭ-ийг тэр чигээр болиулах юм санаархаж байгаа л санагдлаа. ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ. ДУУГАРВАЛ ДУУ НЭГ ДУГТАРВАЛ ХҮЧ НЭГ гэдгийг ойлгуулах цаг ирнэ дэ.
2015-05-08
Энхцэцэг:
Манай улс өндөр хөгжилтэй орон юм байна. Мөн САМСУНГ шиг үндэстэн дамнасан корлорацтай юм байна. Ийм мундаг төсөөллөөр ажлаа хийдэг нэг хэсэг хүмүүс байна аа. энэ ардчилал-ынхан ХОНХНЫ ДУУГАА санаасай да. Бүх юм болж бн. бүтэж бн гээд л бодоод байгаа юм бн да. АРАЙ ЭНЭ БИШЭЭ.
2015-05-08
Зочин:
Энхцэнгэл ингэж сайн ярьж чадах хүн биш ээ. 2012 оны сонгуулиар ээрч муураад юугаа ч мэдэхгүй тэнэг хүүхэд шиг юм яриад явж байсан нөхөр яаж энэ албан тушаалд очсоныг нь мэдэхгүй юм. тэнэг юм ярихынхаа оронд тэр НӨАТ ХАОАТ зэргээ багасгах талаар ярьмаар юм. бидний хөдөлмөрлөж олсон орлогоос 10 авна дээрээс нь худалдаж авсан бараа үйлчилгээнээс нь 10 авна. бас ОНЦГОЙ албан татвар. энэ бүх татвар чинь ард түмний нуруун дээр байна. бидний амьдралаа залгуулах хэдэн төгрөгнөөс 20-30-ийг нь та нар булаацалда идэж байхад ҮЭ тэрийг нь ард түмэнд олж өгөх гэж ядаж байна.
2015-05-08
Зочин:
Мэдэж байж ярь бацаан минь гэж Бат Үүл дарга нэг удаа хэлж байсаныг Энхцэнгэл сонсоогүй болтой. Англи, Герман, Швед Дани, Норвеги, Солонгос, Австрали, АНУ, Япон бүгд ҮЭ ийн үзэл баримтлалыг дэмждэг. Хөгжилтэй орнууд харин намын гишүүнчлэлээс татгалзаад эхэлцэн байх шүү.
2015-05-08
Зочин:
huurhun yum yrijee. Iim hun iim tom alban tushaald bh ch gej dee. Dur esgesen ardchilagch.
2015-05-07
Зочин:
энэ их мөнгийг идэж уудаг хэдхэн нөхөр байдаг юм билээ. Тэд боож үхэх гээд хэрэгт холбогдох гээд баахан гүтгэлэг доромжиллоо сэтгэгдлээр илэрхийлж байх шив.
2015-05-07
zuv:
uildverchniihen yundaa sandraad baigaa yum bee. zuv yum l yarisan baihad
2015-05-07
ггггг:
наад хүн чинь гишүүн байтугай юум мэдэхгүй новш до баян зүрхээс гараад ую ч хийгээгүй
2015-05-07
Unen:
Ene nohor ajlaa hiij chadahgui,medehgui manarch yavaa nohor bna.yarianaas ni harahad niigmiin chig handlaga,olon ulsiin amidraliig medehgui,amniihaa zorgoor yarihiig oroldoj yavaa nohor bna.delhiin barag buh orond ajiltnii erhiig hamgaalah uildverchnii evlel olon ulsiin hem hemjeenii daguu ajillaj bna gesen medeelel interneteer duuren bgaag uzdeggui yumuu enhtsengelee.chi huuli heregjuulj,hunii erhiig hangah yostoi toriin ajiltan gedgee medej bna uu!!! Chinii yarianaas 18,19,20-r zuunii medeelleer amidarch yavaa ni todorhoi bna.olnii erhiig hyazgaarlaj tom duugardag hen be chi
2015-05-07
Зочин:
Єндєр хєгжилтэй орон дуурайна гэдэг бол манай улсын хувьд хэрээ галууг дуурайж хєлєє хєлдєєнє гэдэг болно.
2015-05-07
Зочин:
Жинхэнэ ажил хийж буй ажилтнуудад үйлчлэх бус өөрсдийг нь дэмжиж санхүүжүүлж буй удирдлагуудад нь үйлчилдэг байгууллага болсон байна
2015-05-07
Зочин:
ажлаа хийж чадахгүй байж юу хуцаад байгаа юм вэ над шиг жирийн ҮЭ гишүүдийн өмнөөс явж байгаа энэ байгууллагын талаар юм ярих эрх чамд байгаа юмуу дахиж нийслэлд сонгогдох гэвэл гонжийнжоо за амны салиа арилаагүй бацаан чи бидны эрх ашгийг хамгаалаад гудамжинд жагсаж чадах уу гөлөг минь
2015-05-07
Зочин:
мэргэжлийн холбоод мөнгөний хойноос явдаг хүмүүс шүүдээ чи юуч мэдэхгүй мангар бацаан даргыг дагаж далдагнаж байж нэг юм сэтэр зүүчихээд урдах ажлаа сайн хий за
2015-05-07
pro et contra:
өндөр хөгжилтэй орнууд ҮЭ ээс татгалзаад эхэлчихсэн гэнээ. Тэгж худлаа ярихгүй шүү. Манайд л ҮЭ нь сайн хөгжөөгүй байгаа болохоос биш. Тийм муу үзэгдэл бас биш шүү. Яг одоо гэхэд л Германд төмөр замын ажилчид нь ажил хаялт зарлаад байна. Холбоод бол хэзээ ч ҮЭ шиг том нөлөө үзүүлж чадахгүй.
2015-05-07