Паттинсоны сүйт бүсгүй бөгжөө гайхуулав

АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 4-нд “The Met Gala” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Энэхүү арга хэмжээнд холливуудын 80 гаруй уран бүтээлч оролцсон байна. Арга хэмжээнд “Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон болон Кристен Стюварт нар оролцсон билээ. Тэд 2013 онд салсныхаа дараа нэг ч арга хэмжээнд хамтдаа оролцоогүй юм. Жүжигчин залуу улаан хивсний ёслолд ирэхдээ сүйт бүсгүй Фкагаа дагуулан ирсэн байна.
Фка, Паттинсоны сүйн бөгжөөр гангарсан бөгөөд нэгэн хэвлэлд “Бидний хурим тун удахгүй болно. Энэ бол миний сүйн бөгж. Гоё байгаа биз. Тэр бүсгүй шаналж байгаа байх даа” гэж хэлжээ. Сэтгүүлч “Та бөгжөө Кристен Стювартэд гайхуулж байгаа юм уу” гэж асуухад дуучин бүсгүй “Тиймээ. Гэхдээ энэ бол нууц” гэж хариулжээ. Арга хэмжээний дараа Кристен Стюварт твиттертээ “Надад хамаагүй. Та хоёр” хэмээн жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ