Найтаахад яагаад “Бурхан єршєє!” гэж хэлдэг вэ?

Хүүхэд найтаахаар томчууд "Бурхан өршөөг" хэмээдэг.
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн эл үгийг өдгөө хэлэхээс бус яагаад ийнхүү хэлэх болсон учир шалтгааныг мэдэх нь ховор. Тэгвэл "Бурхан өршөөх"-ийн учир ийм гэнэ.
Эрт үед нэг лам томуу туссан хүүхэд эмчлэхээр явж байээ. Тэрбээр зорьсон айлдаа дөхөж явтал цагаан хувцастай, хувхай цайсан царайтай нэгэн хүн замд нь тааралдаж "Чи хаачиж явна" гэж ламаас асуужээ. Лам хариуд нь "Өвчтэй хүүхэд үзэхээр явж байна" гэхэд мөнөөхөн хүн "Би түүнийг авч явах юм. Найтаах үед нь дагуулаад явна" хэмээгээд аранхуйд уусан алга болжээ. Хувхай царайтай хүний учир битүү ярианаас лам сэжиглэн дотроо эвгүйцсэн боловч амандаа тарни уншин цааш явж зорьсон айлдаа очтол хүү тайван унтаж байв. Лам судсыг нь барьж үзээд, эм боожээ. Хүүг сэрэхэд дэргэд нь ламын замдтаарсан хүн сууж буй нь ламд харагджээ. Бусад хүмүүст тэр харагдахгүй байгаа бололтой, хэн ч анзаарахгүй юм гэнэ. Төд удалгүй хүү найтааж түүнтэй зэрэгцэн мөнөөхөн хувхай царайтай хүн хүүд гараа хүрэхийг завдахад лам "бурхан өршөөг" гэчихэв. Гэтэл "Хувхай царайт" хүүд гар хүрч чадсангүй гэнэ. Ийнхүү хүүг найтаах бүрт лам "Бурхан өршөөг" гэсээр байгаад эрлэгийн элчийг явуулсан аж.
Тиймээс хүүхэд найтаахад "Бурхан өршөөг" хэмээн хэдгийн учир ийм ажгуу.
Найтаадаг учрын тухай сонирхолтой баримтууд
1. Хүний хамар өдөрт нэгээс хоёр стакан орчим салслаг залхаг ялгаруулдаг байна.
2. Найтаах нь хэрвээ л эхэлсэн л бол яагаад ч зогсоох аргагүй рефлекс юм.
3. Хэрвээ та хамраа чимхэн найтаахаа болиулах гэвэл, энэ нь чихний хэнгэргийн хальс урагдахад хүргэж мэднэ. Найтаахаа болиулах гэсэн хүмүүсийн хамраас цус гарч, судас тасарч, тэр ч байтугай сохорсон явдал байдгийг анхаарууштай.
4. Найтаах үйлдлийн төв ньтархины дунд хэсэгт байдаг байна. Энэ хэсэг гэмтвэл найтааж чадахгүй болоход хүргэж мэднэ.
5. Найтаах нь бидний биеийг хамгаалдаг. Энэ нь биеэ эрүүл байлгахад тусладаг дархлааны үйл явцын чухал хэсэг юм.
6. Найтаахад 40 мянга орчим өчүүхэн жижиг дусал секундэд 44,7 метрийн хурдтай цацагддаг байна.
7. Хүн бүр үе үе найтааж болдог, харин олон нийтийн газарт ам, хамраа таглалгүй найтаадаг хүмүүс барагцаалвал 150 хүнд микроб тарааж мэднэ.
8. Хүн унтаж байхдаа найтаадаггүй, учир нь энэ рефлексийн оролцдог мэдрэлийн судлууд мөн амарч байгаа нь тэр.
9. Хүмүүсийн 18-аас 35 хүртэл хувь нь гэнэтийн хурц гэрлийн нөлөөнд найтаадаг аж.
10. Найтаах нь сэтгэл зүйн шалтгаантай байж болно. Айх, уйтгарлах, сэтгэл хөөрөх зэрэг нь найтаахад хүргэж мэднэ. Сэтгэл зүйн өдөөлтөд өгөх хариу үйлдэл нь хамарт тэнцвэрт байдлыг сэргээх гэснээс үүсдэг аж. Хүчтэй сэтгэл хөдлөл нь хамрын мембраныг агших болон тэлэхэд хүргэж болдог, харин найтаах нь мембраныг хэвийн байдалд буцаан оруулж байгаа нь энэ аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ