Согтуу явган зорчигч осолд оржээ

img

БЗД-ийн нутаг Доржийн гудамж Саруул тэнгэр хотхоны баруун замд Т.Чейзер маркийн авто машины жолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 34 настай эрэгтэй М–г мөргөж гэмтээжээ.

 

Явган зорчигч М нь мөн согтууруулах иундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 жолооч, согтууруулах ундаа хэрэглэсэн 3 явган зорчигч ХАБАЖЭГХ-т холбогджээ.

 

Мөн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ