Т.Приусийн жолооч явган зорчигчдийг гэмтээжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өнгөрөгч хоногт нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна.
СБД-ийн нутаг Дамдинсүрэнгийн гудамж Шинэ үе дунд сургуулийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 32 настай эмэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.
Өнгөрөгч хоногт хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг 9 гэмт хэрэг бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ