Камероны нам ялалт байгуулав

Их Британи улсад өчигдөр парламентийн сонгууль явагдсан билээ. Сонгуулийн урьдчилсан дүнг өнөөдөр Сонгуулийн хорооноос мэдээлж, өнөөгийн Ерөнхий сайд Дэвид Камероны “Консерватив” нам парламентийн 650 суудлын 316 суудалд нь ялалт байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Харин сөрөг хүчин “Хөдөлмөрийн нам” 239 суудалд ялалт байгуулсан байна. Тус сонгуульд аль ч нам үнэмлэхгүй ялалт байгуулагүй учир улс төр судлаачид эвслийн Засгийн газрын байгуулж магадгүй хэмээн мэдээлжээ. Камерон сонгуулийн урьдчилсан дүнгийн дараа ард түмэндээ хандан “Та бүхэндээ баярлалаа. Шударга, цэвэр сонгууль боллоо” гэсэн байна.
Тэрбээр сонгуулийн дараа албан тушаалаа хүлээлгэн өгч, шинэ Ерөнхий сайдын нэрийг нийтэд танилцуулах юм.
Их Британи сонгуулийн насны 48 сая сонгогчтой аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ