Монголыг Ялалтын баярт урих нь зүй ёсны хэрэг

img

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийж, зоог барилаа.

 

 

Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ”Эрхэм Ерөнхийлөгч таныг бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэгээ үзүүлж байсан та бүхнийг Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт урих нь зүй ёсны хэрэг юм.  

 

 Манай хоёр улс гүн гүнзгий найрсаг сайхан харилцаатай явж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бид энэхүү уулзалтаараа Орос, Монгол хоёр орны  харилцааны олон чухал асуудлаар өргөн бүрэлдэхүүнтэй ярилцах болно. Эрхэм Ерөнхийлөгч таны санаачлагаар Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт хийгдсэн. Энэхүү арга хэмжээний үеэр мөн уулзах боломж тохиож байна ” гэж хэллээ.

 

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ”Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд, биднийг хүлээн авч хоёр орны харилцааны асуудлаар ярилцах цаг зав гаргаж байгаад талархлаа илэрхийлье. Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс хүргэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд хөрш орны хувьд, сайн анд нөхрийн хувьд чин сэтгэлээсээ амжилт хүсье. “ гэж хэлэв.

 

Ганцаарчилсан уулзалтын дараа цаг гаран үргэлжилсэн ажил хэргийн зоогийн үеэр эдийн засаг, дэд бүтцийн салбар, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, гурван талт уулзалт зэрэг  өргөн сэдвээр ярилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
sain bn
2015-05-08
oogii:
yalaltiin bayariin mend hurgie.orostoi hariltsaa deed zergeer sain bh heregtei
2015-05-08
oogii:
yalaltiin bayariin mend hurgie.orostoi hariltsaa deed zergeer sain bh heregtei
2015-05-08
Болд:
Тавантолгойн талаар ярьсан болов уу.
2015-05-08
Зочин:
moloml zuv bichjee. baruuniihan horig arga hemjee avaagui baisan bol bidniig tooh ch ugui. er n gants oros ch bish buh ulsuud niim l baidag daa.
2015-05-08
l:
tegehdee orostoigoo oir baisan ni deeree
2015-05-08
l:
ene orosuudiig huuj gargasan hun chini ene elbegdorj uuruu shuu miniis anaj baigaagaar ter humuus solij umsuh huvtsastaigaa l nutag luugaa yavsan hereglej baisan buh um aa orhio yag l chernoibil iin nuulgen shiljuulelt shig
2015-05-08
Mgl:
Orostoigoo muudah heregguin bgaan ugaasaa.90 onoos hoish heseg hugatsaand jaahan hundiirsun baih.2 oron hoyulaa hetsuu bsn biz. Bas sul ueiig dalimduulsan uur erh ashgiin surtal uhuulga bas yavj bsan biz. Orosuuddaa yalaltiin bayariin mend hurgie.
2015-05-08
moloml:
myaraad,gantsaardaad ireheeree Mongolyg sanaa uu?
2015-05-08
huga:
saihan sanagdaj bna.2 horshtoigoo evtei baihad uchirtai.tiv algasaad tom tom baagaad baival gantshan l nyaslana.byaraa medej baih n chuhal.
2015-05-08