Р.Бурмаа сайд ч өнгөтэй байна даа

Өчигдрийн хувьд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ихээхэн ажилтай ч тун ч өнгөтэй, жавхаалаг харагдаж байсан юм. Шийдлийн Засгийн газрын сайд нар ажлаа тайлагнадаг “Сайдын цаг”-аар мэдээлэл хийхдээ тоо баримтан дээрээ огтхон ч түүртээгүй. Урьд нь тариаланчидтай, ялангуяа “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгтэй учраа ололцох гэж хөөрхөн будилж, ОХУ-аас оруулж ирсэн буудай, тариаланчдад олгох мөнгө, хурааж авсан улаан буудайны хэмжээ зэрэг тоо баримтан дээр жаахан мунгинаад байдаг байсан бол өчигдөр бүр тун дориун, цоглог байсан юм.
Ямар сайндаа л парламентын сэтгүүлчид “Хүүе, Бурмаа сайд яасан цоглог байна аа. Энэ олон тоо баримтан дээр огтхон ч түүртэхгүй байна шүү. Бас их өнгөлөг харагдаж байна” хэмээн өөр зуураа шивнэлдэж байна лээ. Р.Бурмаа сайд ч ойрд харагдаагүйгээр цоглог, жавхаалаг байж сэтгүүлчдийн асуултад инээмсэглэн хариулж суусан. Сайдаа дагалдан ирсэн Төрийн нарийн бичгийн дарга нь ч илт сэргэчихсэн толгой дохиод сууж харагдсан.
Учир нь нэлээн хэд хоногийн өмнө мэдээлэл хийхдээ Р.Бурмаа сайд будилж, Дорнод аймгийн Баян-Уул сумыг “Баян-Уул аймаг” хэмээн хэд дахин хэлж Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдыгоо түнтийлгэсэн удаатай. Харин өчигдөр бол тун давгүй шүү.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ