Анхаар: Хүүхдээ зөв тээвэрлэ

СХД-ийн нутаг дэвсгэр Зүүн салааны зам Улаан дэлгүүрийн урд замд Т.Креста маркийн авто машины жолооч Д нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодноос замын шон мөргөж зорчигч 17 настай, эмэгтэй О нарын 2 хүн гэмтжээ.
Мөн ЧД-ийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч С нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 2 настай С нарын 3 хүн гэмтсэн осол өнгөрөгч хоногт гарчээ. Эцэг, эх, асран хамгаалагчид хамтдаа замын хөдөлгөөнд оролцож явахдаа хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх хэрэгтэй.
Энэ тухай ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн хошууч Л.Амаржаргал "Хэрэв эцэг эхчүүд замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөд, хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлээд байвал таны хүү охин ч гэсэн энэ зан үйлийг өөртөө тусгаж авдаг. Эцэг эхийнхээ хараа хяналтанд хамтдаа тээврийн хэрэгслээр явж байх үедээ хүүхэд гэмтэх, амь насаа алдаж байгаа нь томчуудын үүрэг хариуцлагагүйтэй шууд холбоотой. Хүүхдийг зам тэээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд хүн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг байнга санах хэрэгтэй" гэж ярьсан.
Хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа бол хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ