125 согтуу жолоочийг илрүүлжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өнгөрөгч хоногт нийт 311 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд 2 жолооч холбогджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 125 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Нийт 14 ХАБАЖЭГХэрэг бүртгэгдснээс 20 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 3, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд өртжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ