Ёслолын буудлага буудна

img

Өнөөдөр аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр. Энэ ойн баярын хүрээнд өнөөдөр 11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, 11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.


Харин 14.00 цагт Чингисийн талбайд баярын арга хэмжээ үргэлжилнэ.  Чингисийн талбайд иргэд цэргийн хээрийн хоол идэж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой. Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна. Үдшийн 22.00 цагт ёслолын буудлага болно.

 

Орост болон баярын парад Москва хотын цагаар 10.00, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Чингисийн талбайд том дэлгэц байрлуулж, уг жагсаалыг шууд дамжуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ