Флод Майвезер ялалтаа тэмдэглэв

img

 

Мэргэжлийн боксын хүнд жингийн шилдэг тулаанчид болох Флод Майвезер болон Мэнни Пакьяо нар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand” ордонд тулалдсан билээ. Тулаан 12 раундын турш үргэлжсэн бөгөөд ялагчаар Флод Майведер тодорсон юм. Зууны тулааны дараа Флод Майведер эмчилгээ хийлгэсэн бөгөөд өчигдөр Нью Йорк хотноо байрлах тансаг харшдаа ялалтын баяраа тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Флод Майведер зууны тулаанд ялснаар 180 сая ам.долларыг өөрийн болгосон юм.

Тамирчин залуу ялалтын үдэшлэгээ Оросын агуу их ялалтын баяртай нэг өдөр тэмдэглэхийг хүссэн байна.  Үдэшлэгт холливуудын одод уригдаж, дуучин Жастин Бибер, Рианна, Майли Сайрус нар дуулжээ. Бибер зууны тулааныг шууд үзсэн бөгөөд тэрбээр Флод Майведер 2.5 сая ам.долларын бооцоо тавьсан тухайгаа үдэшлэгийн үеэр хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hah:
hahahas
2015-05-11
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-05-11
Зочин:
hund jingiin tulaan gene uu. yana daa erguu setguulch...
2015-05-10