Ж.Золбаяр: Өнөөдрөөс бадарчны замаа дуусгаж, жирийн амьдралаа эхэлнэ

img

Монгол хүү дэлхийг тойрон аялаад ирлээ. Тэр бол Амай буюу Ж.Золбаяр. Тэрбээр өчигдөр ээлжит аялалаасаа ирлээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа сийрүүлэн буулгая.

 

 

-Дэлхийг тойрон аялагч маань энэ удаад хаашаа яваад ирэв. Явсан газрын сонин хачинаас дуулгаач?

 

 

- “Монгол Бадарчин” төслийн хамгийн сүүлийн цэг болох Канад улсын Монтреалиас, Торонто, Киченер, Ниагра фолл, АНУ-ын Буффало, Нью Йорк, Солонгосын Сеулээр дамжин Улаанбаатар хотдоо ирлээ. Хотдоо буугаад, Нисэхээс Төв талбай хүртэл алхаж, Эзэн Хааны хөшөөндөө мөргөөд, есөн жил амьдарсан, шунал, хувийн гэсэн зүйлсээс татгалзсан, мэдлэг, амьдралын ухааныг эрэлхийлж алс хязгаар нутгийг туулсан Бадарчны замаа дуусгавар болгож, өнөөдрөөс жирийн амьдралаа эхлэх гэж байна.

 

 

-Амай жирийн амьдралаар амьдраад юу хийх бол гэсэн асуулт хүн бүхний аман дээр гарч байгаа байх?

 

 

-Эхний хоёр хоногийг унтаж, амарч өнгөрүүлнэ. Хол замд ядарч, бас бус асуудлуудаа шийдтлээ нэг хэсэг гэртээ байх болно.

 

Дашрамд дуулгахад, надтай холбогдох хүмүүс миний хувийн сайт болон фейсбүүкээр холбогдоорой. Учир нь хэсэг хугацаанд утасгүй байхаар шийдсэн. Удахгүй амарч дуусаад  явсан газрын сонин хачинаараа ном бичих төлөвлөгөөтэй байна. Мөн кино, жүжиг, зураг, дуу хөгжим гэсэн соёлын хувьсгалд шинэ тэсрэлтүүдийг гаргана. Мэдээж хувийн уран бүтээл   ар, араасаа урсч байгаа.

 

 

-Ямар нэртэй сайт билээ. Сайтаас уншигчид маань тухайн улс орны мэдээллийг авч болох уу?

 

 

-Болно. www.amai.mn сайтанд маань бүх мэдээлэл байгаа.  Энэ цаг үеийн хүн төрөлхтний 86 улс орны байгалийн гоо үзэсгэлэн, хот суурин, хүмүүсийн аж амьдралыг фото зургаар хойч үедээ үлдээлээ.

 

 

 

-Айх бас шантрах үе байсан байх. Аяллын хугацаанд хамгийн хүнд, хэцүү нь юу байв?

 

 

-Ганцаардал миний хамгийн том айдас байсан юм. Харин визийн асуудал хэцүү байсан ч шантраад, халшраад байсан үе гараагүй.

 

 

-Санхүүгээ яаж зохицуулж байсан бэ?

 

-Гэр бүл, найз нөхөд, тусалж дэмждэг хүмүүсийнхээ хүчээр болж байсан.     

 

 

-Дэлхийн янз бүрийн хүмүүстэй нүүр тулж, уулзаад ирэхэд Монголын залуусаас юу мэдрэгдэж байна?

 

-Хамгийн гол нь хүмүүсийн яриаг бүрэн ойлгоно гэдэг сайхан байна. Энэ хугацаанд танихгүй, үндэс угсаа, шашин, соёлыг огт мэдэхгүй хүмүүстэй харилцахад хэцүү байсан. Монгол хэлээр ярих гоё байна. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amai sain zaluu uhaalag daruuhan mongol eh ornoo gesen setgeltei hvn baharhdag shvv delhiin barag ihenh ornoor aylsan geed bodohoor mundag bas ih saihan baina olon ornoor olon gazar yanz bvriin hvmvvstei hariltsaj ih yum vzej nvd tailsan hvn dee bas dajgui hogjimchin shvv tiimee odoo bolno doo ooriinhoo amidrald sanaa tabih tsag chin bolson shvv saihan ger bvl vr hvvhedtei bolooroi gadnaas sursan medsen bolgoniigoo mongolchuuddaa haramgui hubaaltsaarai nomondoo oruulaarai. Yer ni hvn aylah saihan shvv bi gehed bas heden ornoor yabj vzsen ih yum vzej surch medsen gadaadad barag 6 jil bolsondoo odoo bas iishee tiishee yabahaas zalhaj baina chanartaihan amttai amidralaar amidrahiig hvsej baina demii ashiggvi zvild bol tsag zabaa barah hereggvi gej l boddog bolson shvv gehdee amai bol zorilgotoi vr bvteeltei aylsan hvn gej bodoj baigaa shvv ajil amidrald tani ervvl enh az jargal sain saihan bvhniig hvsie
2015-05-12
СЭТГЭЛ:
энэ галзуу солиотой юмыг бүү өөгшүүл
2015-05-12