Шийдлийн засгийн шийдвэргүй алхам

img

Ямар ч Ерөнхий сайд Засгийг тэргүүлэхдээ эдийн засгаа сайжруулж, хүн ардын амьжиргааг дээшлүүлнэ, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, үргэлжлүүлнэ гэдэг. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар бусад улс төрийн хүчинтэй хамтарч улсаа хөгжүүлнэ, хамтдаа байхдаа алсыг харсан том бодлого, зорилтыг хэрэгжүүлдэг гэснээс бус эрх баригч хүчний мөрийн хөтөлбөрийг хамтдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэсэн үг цухуйлгаагүй бололтой. Тиймээс ч өнөөдөр Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр сонгуулийн өмнөх жил дөнгөж 50 гаруйхан хувийн биелэлтэй, “сонгогчдод битгий хэлээрэй” гэж ангийнхандаа шивнэмээр, хаалттай хэлэлцмээр, ширээн доогуураа ч болов нуугдчихмаар ичмээр цаг хугацааны өмнө эрх баригчид зогсч байна. Магадгүй, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ичиж, нэрэлхсэндээ Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг батлах тухай УИХ-ын тогтоолыг чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулахад оролцоогүй байж болох.

 

“Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр, нөгөөтэйгүүр ямар ч дайралтыг зөөллөн, Засгийн газраа хамгаалан гарах хашир туршлагатайгаараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүдийн асуултад хариулна лээ.    

 

Шийдлийн Засгийн газрын байгуулагдаад хагас жилийн орчим хугацаа өнгөрч байгаа ч эдийн засагт сэргэлт байтугай тогтворжилт авчирсангүй. Урсгалаараа явж байгаа эдийн засаг улам уруудаж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доошилж байгааг Засгийн газар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Төрийн байгууллагынхан тавдугаар сараас цалин нэмэгдэнэ гэсэн итгэлтэй байсан ч, цагтаа буудаг цалин нь тасалдлаа. Өнөөдөр багш, эмч, үйлчилгээний ажилтнууд гээд цалингаа хүлээсэн хүмүүс байна. Улсын төсвийн дансанд цалин, тэтгэвэрт зарцуулагдах мөнгө үлдсэн гэж байсан. Гэвч цалин, тэтгэвэрт зарцуулагдах мөнгө зөвхөн цаасан дээр байгаа тоо болохоос данснаас тоолоод шилжүүлэх мөнгө байхгүй гэх явган яриа чих дэлслээ.

 

Уг нь шийдлийн Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийж, зардлаа хэмнэж, хямгадаж их наядаар нь л танасан. Төсвийн таналт энгийн иргэдэд мэдрэгдсэн ч эрх мэдэлтнүүдэд хамааралгүй бололтой. Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой байх УИХ-ын шийдвэр өнөө хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэгжээгүй. Нийслэлийн Засаг даргын 6 орлогчийн 4 нь цалингүй ажиллана гээд албан тушаалаа хайрлаад, хав дараад суучихсан. Гэвч он талдаа орж байхад нийслэлийн Засаг даргын зургаан орлогч бүгд ажлаа цалинтай гүйцэтгэж байгаа юм билээ. Ингэхээр төсвийн хэмнэлт таналтыг эрх мэдэлтнүүд л лав хэрэгжүүлсэнгүй.

 

Мэдэгдэж байгаа нь нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогч болохоос хуулийн цаана нуугдаж, хичнээн ч ерөнхийлөн захирагч нар төсөвтөө таналт, хэмнэлтийг хэрэгжүүлээгүй ажиллаж байгаа юм билээ, бүү мэд.

 

Эдийн засаг хүндэрч, хямарсан энэ үед Засгийн газар Нийслэлийн татварын хуулийг батлуулахаар хэлэлцүүлсэн нь хачирхмаар. Энэ хуулийн төсөл анх нийслэл хот “Бүх төрлийн үйлчилгээ, бүх төрлийн бараа, бүх төрлийн ажлаас 0-1 хувийн татвар авахаар” заасан байжээ. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн хэлэлцэж байгаад хавтгайруулж болохгүй, архи тамхи гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн, зочид буудал, баар, амралтын газар, ресторан гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар тавья гэж цөөрүүлсэн байна. Татвар төлөгчдөөс биш үйлдвэрлэсэн иргэнд 0-1 хувийн татвар ногдуулахаар зааж өгчээ. Харин татварын хэмжээг хотын захын, төвийн гэж ангилах эсэхээр нь Нийслэлийн ИТХ тогтоохоор байлаа. Сарын цалингаараа шар нар, бор хоногийг өнгөрүүлж байгаа иргэдээс эхлээд орон сууц, машины лизингээ цаг тухайд нь төлөхөөр чардайж байгаа нийслэлчүүдийн бидний  нуруун дээрх ачаалал багадаагүй. Наанадаж л сар бүр ус, хог, СӨХ-ийн төлбөр дээр асуудал үүсдэг. Гэтэл худалдан авалт, үйлчлүүлэх бүртээ татвар төлөөд байвал бидний амьдрал хэрхэн дээшлэх билээ. Тэгээд ч энэ хууль шийдлийн Засгийн газрын тэргүүний өмнөх долоо хоногийн мэдээлэлтэй зөрчилдөж, ам, ажлын зөрүү алд дэлэм зөрж байлаа.

 

Харин манай парламентчид уг хуулийн төсөл дээр улс төржилгүй, нийслэлийн иргэдээ бодолцон батлахыг дэмжээгүй билээ. Тэгээд ч төсвөө тануулсан, хэмнэсэн гээд иргэдийнхээ халаасыг тэмтэрч татвараа нэмэх нь төрийн бодлого биш. Ер нь  өнгөрсөн хугацаанд шийдлийн Засгийн газар энэ мэтчлэн ам, ажил зөрсөн шийдвэргүй алхмуудыг хийсээр ирлээ. Байдал хэр удаан үргэлжлэх бол.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Мөнгөгүй санхүүжилтгүй бол мянга мөрөөдөөд юу ч хийж чадахгүй.Хамтарсан засагт орсон намууд нь бүгд хаалт саад хийжулс төрийн хонжоо л харахаас улс олноо огт бодохгүй байхад хэнбугай ч юу ч хийж чадахгүй.Захиалгаар л ийм балай юм бичдэг байх даа хөөрхий.
2015-05-12
зочин:
АН-ыг 12 онд сонгосондоо харамсаж байна, одоо дахиж хэзээ ч сонгохгүй, эд ард түмний төлөө ажиллахгүй байна,
2015-05-12
Зочин:
1
2015-05-12
byambaa:
aj uildvrderiin said erdenebat buh zuiliig oortoo tovloruulj tsuslah sanaagaa heregjuulseer bn tuunii chaddag zuil ni idej uuh
2015-05-12
Зочин:
Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат гуай хувийн хөрөнгө оруулагчдын ярьсан төсөл болгоныг төр хийнэ, тендер зарлана гэхчилэн ёстой нэг балайран дээрэмдэх ажиллагаа явуулж байна. Сахил хүртээд шал дордов гээч боллоо. АН одоо пиздец за.
2015-05-12
irgen:
Tusviin zardliig 1 ih nayadaar tanaagui, harin 1 ih nayadaar nemsen. Eh uusver ni todorhoigui baihad tsalin tetgever nemeh shiid gargasan.
2015-05-12
Зочин:
Пицта бараа түй ч зарагддаггүй түрээсийн мөнгөөрөө хүнс авчихсан ёстой баргар байна шүү. Энэ дээр байгаа нөхдүүд юу хийж байна аа. Хямрал нь хаяанд ирчээд мэдрэгдээд эхэллээ.
2015-05-11
Boliooo:
Ardchilsan namiin hudalch hulgaich arhichin yumnuud yu hiij chadahav dee ugaasaa oilgomjtoi bsan yumnuudiin yugiin gaihdag yum.
2015-05-11
Эх оронч хїмїїст:
Эдийн засгийг шалд нь буутал зориуд унагаад ямар ч гарцгїй болгох гэсэн бодлого яваад байна уу? Хэнд ашигтай вэ? Хїмїїс цалин мєнгєє авч чадахгїй худалдан авалтгїй болоод єр зээлээ дарахгїй эдийн засаг банк санхїї гээд бїх л салбар хямарчихвал дараа нь яаж ч хичээгээд сэхэхгїй жаахан юм амалсан улсын гарт нь бага їнээр орох юм бишїї.Їйлдвэр компаниауд байга їнээр хамаг юмаа зарах болох нь єр зээлнээсээ салах дампуурахгїйн тулд.
2015-05-11
zochin:
ertkhen ogtsrokh tusmaa l ulsad kheregtei yum shig baina daa
2015-05-11
Бэхбаатар:
Шал худлаа Засгийн Газар ... Хулгайч муур шиг хүмүүсийн бизнесийг бүлэглэж булаана... Ард түмэн туйлдаж байна Ийм төртэй яанадаа Монголчуудаааааа
2015-05-11
aaa:
aa
2015-05-11
KKKKKKKKKKKKKK:
SAIHANBILGEE OGTSOROOO AMARJARGALIIG YARALTAI CHI AMJHGUI YM BNAA
2015-05-11
зочин:
Нийслэлийн татвар, гэх мэтээр ард түмнийг шулах юмандаа мөн ч сайн шүү, Батүүл хууль биелүүлж 4 орлогч оо явуулбал, бүх агентлагууд дагаад орлогчгүй болно, хичнээн их мөнгө хэмнэхийг мэдэж байна уу, олон түмэн минь, ингээд л АН-д тархиа угаалгаж, доромжлуулаад байх уу,
2015-05-11
Сар:
Сайханбилэг хулгайчид мууур шиг ард тумэнийг туйлдуулж эхлээд Байна Бас дээр нь татвар нэмж НЕТ г бий болгож нэмэгдуулнээ байгаа нь монголын ард тумнийг шороотой хутгах арга хэмжээ болж Байна еерсдее татварын хенгелелт хулээж татвараа телехгуй нехдууудийг дэмжиж Байна огцор засгийн газар бугдээрээ огцор юу ч хийсэнгуй нудэнд нь ганцхун ТТ с авах менге нь харагдаж монголын телее юу ч хийх чадваргуй болжээ огцор
2015-05-11