Цасанд суусан автомашинуудыг татан гаргажээ

img

Өнгөрөгч амралтын өдөр зарим аймгуудад их хэмжээний цас орж,  цасан болон шороон шуурга шуурсан.

 

Тэгвэл уг цасны улмаас Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг “Тээлийн-Ам” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан дуудлага аймгийн Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч ажиллаж,  нийт 17 хүнтэй зорчиж явсан зургаан тээврийн хэрэгсэл тухайн орчимд цасанд суусан байсныг татан гаргасан байна.

 

 

Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт цас орж, цасан шуурга шуурсны улмаас тус сумын Бүрдэнэ багийн нутаг “Хангинуурын даваа” гэдэг газар авто замын зорчих хэсгийн нөхцөл байдал хүндэрчээ.

 

Аймгийн Онцгой байдлын газарт тээврийн хэрэгсэл цасанд боогдсон тухай дуудлага ирж, Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 7 иргэн нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр зорчих хэсгийн цасыг цэвэрлэж, нийт 180 хүнтэй зорчиж явсан 61 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ