Угсаа залгамжлагчдыг загалмайлав

Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Альбертын гэргий, гүнж Шарлен энэ оны эхээр амаржиж ихэр хүү, охинтой болсон билээ. Ихрийг Габриелла Тереза Мари болон Жак Оноре Ренье хэмээн нэрлэсэн юм. Ханхүү, гүнж нар хүүхдүүдээ өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр ард түмэндээ танилцуулсан билээ. Хэсэг хугацаанд олны өмнө гараагүй таван сартай ихрүүд өчигдөр аав, ээжийнхээ хамтаар олны өмнө гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ихрийг өчигдөр залгалмайлах ёслол болсон байна.
Тэднийг харахаар ёслол болсон сүмийн гадна олон мянган хүн цугларч, хэсэг хугацаанд ихэнх дэлгүүр, хоршоо хаалгаа барьжээ. Ихрүүдэд цагаан өнгийн даавуун даашинз өмсүүлсэн байсан бол гүнж Шарлен “Dior” брэндийн даашинзаар гоёжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ