Ханхүү дүүгээсээ царайлаг

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон хоёр долоо хоногийн өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Бяцхан гүнж Шарлотте Элизабет Диана эрүүл саруул өсөн торниж буйг хатан хааны ордноос мэдээлсэн тухай “www.hollywoodlife.com” уламжлав. Британийн “Sun” сэтгүүл уншигчдынхаа дунд “Хэн нь царайлаг вэ” гэх санал асуулгыг явуулжээ. Энэхүү санал хураалтад 22 мянган хүн оролцсон бөгөөд саналаа өгсөн уншигчдын 58 хувь нь “Ханхүү Жорж Александр Луиг дүүгээсээ илүү царайлаг” хэмээн хариулжээ.
Гэхдээ ханхүүгийн олон зураг интернэтэд байдаг юм. Тэрбээр дүүгээсээ илүү алдартай. “Гүнж эмнэлгээс гарах үедээ ганцхан төрлийн зураг авахуулсан. Саналаа өгсөн уншигчид илүү танил, нүдэнд дасал болсон ханхүүд саналаа өгсөн” гэж “Sun” сэтгүүлийнхэн твиттертээ бичжээ.
Ханхүү аавыгаа дуурайсан бөгөөд том хамар, шаргал үстэй юм. Харин гүнж ээж шигээ бор, хүрэн үстэй, цэнхэр өнгийн нүдтэй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ