Татвараас алагчлан чөлөөлдгийг шүүмжилжээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийсэн юм. Тус бүлгийн хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн талаар мэдээлэл сонссон байна. Гэхдээ Сангийн сайд бүлгийн хуралдаанд оролцоогүй аж. Тиймээс дээр хуулийн төслүүдийг дэмжих эсэх бүлгийн шийдвэр гаргаагүй байна. Мөн Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төсөлд ямар үйлдлийг гэмт хэрэг гэх вэ, гэрийн хорио гэж юу болох гээд тодруулах зүйл байгаа аж. Мөн Эрүүгийн хуулийг батлагдсаны дараагаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурин дээр нэгджээ. Түүнчлэн Гаалийн албан татварын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Харин гишүүдийн зүгээс гаалийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт их, төсвийн орлогын асуудал үүсгэсэн, амьдрал дээр алагчилсан шударга бус зүйл байгааг шүүмжилжээ.
Тус бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Монгол Улс бүхэлдээ нэг тойрогтой, 76 нэр дэвшигчээ 1 хуудас дээр бичиж, сонгогчийн өгсөн санал намын оноо болж, хувь тэнцүүлсэн сонголтоор гарч ирнэ гэж байр суурин дээр санал нэгджээ.
-Нийслэлийн татварын тухай хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийд нь нийслэл татвартай байхыг дэмжиж байгаа. Гэхдээ цайны газар, баар ресторан, зочид буудлаас татвар авахыг дэмжихгүй. Харин архи, тамхины татварыг дэмжиж байна. Татвар хураах үйл явц тогтсон системтэй. Татвараа яаж хураах нь хүндрэлтэй зүйл ажиглагдаж байна лээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ