Багануур дүүрэгт 3300 мод тарьжээ

Монголын Залуучуудын Холбооноос V сарыг “Ногоон” сар болгон зарласан билээ.
Энэ хүрээнд Багануур дүүрэгт мод тарьжээ. Мод тарих өдөрлөгт МЗХ-ны гүйцэтгэх хорооны залуус, Багануур дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч гишүүд, Оргил өөд клубынхэн болоод Эрдэнэ сумын МСҮТ-ийн 150 залуу нэгдэж “Korean Air” компанийн төгөлд 3300 мод тарьсан байна.
Монголын Залуучуудын Холбоо нь өнгөрсөн жилээс мод тарьж эхэлсэн бөгөөд 2014 онд 3500 мод тарьсан нь 98 хувийн ургалттай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ