Камерон Диаз салсан уу

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз өнгөрсөн хоёрдугаар сард Бэнжи Мадден гэх залуутай нууцаар хуримласан билээ. Хурим Лос Анжелес хотноо байрлах жүжигчин бүсгүйн гэрт болсон бөгөөд өнөөдрийг хүртэл хуримын зураг нийтэд болоогүй байна. Тэгвэл Камерон Диазыг нөхрөөсөө салсан байх магадлалтай хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хуримын дараа жүжигчин бүсгүй 650 мянган ам.долларын үнэтэй бөгж зүүх болсон юм. Саяхнаас тэрбээр хүлээн авалт болон гадуур гарахдаа хуримын бөгжөө зүүхгүйгээр олны өмнө гарах болсон бол Бенжи эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа нь ил болоод байна. Тэрбээр Нью Йорк хотноо амьдарч байгаа бөгөөд архинд ихээхэн хамааралтай болсон гэж гэрчүүд мэдээлжээ. Энэхүү мэдээллээс үндэслэн хосыг салсан байх магадлалтай хэмээн Америкийн хэвлэлүүд бичих болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ