Багануур дүүрэгт 3300 мод тарьжээ

Багануур дүүрэгт мод тарих өдөрлөгийг энэ амралт зохион байгуулжээ.
Мод тарих өдөрлөгт МЗХ-ны гүйцэтгэх хорооны залуус, Багануур дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч гишүүд, Оргил өөд клубынхэн болоод Эрдэнэ сумын МСҮТ-ийн 150 залуу нэгдэж “Korean Air” компанийн төгөлд 3300 мод тарьсан байна.
Энэхүү мод тарих арга хэмжээг Монголын Залуучуудын Холбоо нь өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 онд 3500 мод тарьсны 98 хувийн ургалттай байгаа гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ