“Бөмбөгөр-2”-ын хүнсний худалдаанд шалгалт хийлээ

img

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэг сарын хугацаатай “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд мэргэжлийн хяналтын байцаагчид өнөөдөр “Бөмбөгөр-2” худалдааны төвд ажиллаж, тус худалдааны төвийн лангуун дээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгыг шалгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Шалгалтын явцад ихэнх бүтээгдэхүүн хаяг, шошгогүй, үйлдвэрлэсэн он сарыг нь бичээгүй зөрчилтэй байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байсан. Аливаа бүтээгдэхүүний хаяг шошго нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, горим, сөрөг нөлөө, хэрэглэх заавар гээд бүх мэдээллийг агуулсан байдаг. Хэрэглэгчид эрүүл хүнс очиж буй эсэхийг зааж өгч байдаг гэсэн үг.

 

Манай улсын импортын бүтээгдэхүүний 60-70 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх тэмдэглэгээ заавал Орос, Англи, Монгол хэлний аль нэг дээр байх ёстой юм. Гэтэл шалгалтын явцад импортын бүтээгдэхүүний тухай мэдээллийг орчуулаагүй зөрчил илэрч байв. Уг нь тухай бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж буй аж ахуйн нэгж хуулинд заасан улсын хэлээр орчуулж тавих үүрэгтэй юм байна.

 

Мөн шалгалтын үеэр зарим хүнсний бүтээдэгдэхүүний үйлдвэрлэсэн болон хугацаа дуусах заалтыг балаар болон сэтлэх тэмдэглэгээгээр хийж байгаа нь шаардлага хангахгүй байгаа. Үүнийг хүссэн хэн нэгэн үйлдчих боломжтой учир энэ тэмдэглэгээг өөрчлөх шаардлагатай болсныг мэргэжлийн байцаагчид онцолж байсан.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ