Хар салхины улмаас 3000 хүн хохиров

img

“Ноул” хэмээх хар салхи Филиппийн зүүн мужийн Кагаян мужийг дайрч өнгөрсөн тухай албаны хүмүүс мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. Хар салхины улмаас 3000 хүн орон гэргүй болж, олон мянган хүн гэр орноосоо дүрвэсэн тухай Онцгой байдлын яамнаас мэдээлэв.

 

Энэ хар салхи 2013 онд дэгдсэн “Хаян” хар салхинаас бага хохирол учруулсан хэмээн яамнаас мэдээлж “Бид гэнэтийн байгалийн гамшгийн үеэр орон гэрээ алдсан хүмүүст туслах аян эхлүүлсэн. Азаар хүний амь эрсдээгүй. Байшингийн нурангид даруулсан гэх хэд хэдэн дуудлага ирж, аврагчид шуурхай ажиллаж 100 гаруй хүнийг аварлаа. Хүчтэй салхины улмаас 3-5 насны гурван хүүхэд сураггүй болсон гэх дуудлагыг хүлээн аваад одоо бүх хүчээрээ ажиллаж байна” хэмээн Онцгой байдлын сайд ярьжээ.

 

Хар салхины өмнө орсон хүчтэй аадар борооны улмаас Кагаян мужийн ихэнх зам, талбай эвдэрч, цахилгаан тасалдахад хүрчээ. “Ноул” хар салхи Тайвань, Японыг чиглэж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ