Өмнөговьд цахилгааны хязгаарлалт хийнэ

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас компаниас маргаашнаас буюу энэ сарын 13-15-ны хооронд цахилгаан эрчим хүчээр хязгаарлахаар болсон тухай мэдээллээ.
Жил бүрийн хавар ээлжит урсгал засвар хийгддэг графикийн дагуу хэрэглэгчдийг түр хугацаагаар цахилгаанаар хязгаарлах юм байна. Гэхдээ “ӨБЦТС” ТӨХК-иас ДЦС-тай харилцан тохиролцож, энэ хугацаанд тодорхой давтамжаар цахилгаанаар хангах юм.
110 квт-ын Даланзадгад-Тавантолгой агаарын шугамын дагууд чангарсан троссыг тулгуур бүрд гарч суллаж гүйлгэх, гэмтсэн дамжуулагч утсыг засварлах ажил 19 тулгуурт гарч хийгдэх тул цахилгаанаар хязгаарлахаас аргагүй гэлээ.
Хязгаарлалт энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд 8-21 цагийн хооронд хийгдэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ