Олланд, Ф.Кастротай уулзав

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Куба улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр тус улсын экс удирдагч Фидель Кастротай биечлэн уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэд хэвлэлийнхнээс тусдаа ярилцсан бөгөөд уулзалтын төгсөлд Олланд сэтгүүлчдэд “Сайхан уулзалт боллоо. Фидель Кастротай уулзаж буй анхны Франц Ерөнхийлөгч болсондоо баяртай байна” гэж хэлжээ.
Олландтай уулзах саналыг экс удирдагч тавьсан байна. Кастро дүүгийнхээ явуулж буй улс төрийн бодлогыг хүчтэй эсэргүүцэж, АНУ-тай харилцаагаа сайжруулахыг буруутгаж байгаа юм. Тэрбээр уулзалтын үеэр Олландын тусламжтайгаар дүүгийнхээ бодолд нөлөөлөхийг оролдож байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Олланд удирдагч Раул Кастротай уулзаж, хамтын ажиллагаагаа сайжруулах хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан байна. Олланд айлчлалынхаа төгсгөлд “Гавана” их сургуульд зочилж илтгэл тавьжээ.
Раул Кастро Москва хотноо болсон ялалтын баярыг үзснийхээ дараа хамба лам Францисын урилгаар Ватиканд ажлын айлчлал хийгээд өчигдөр өглөө эх орондоо ирсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ