Арилжааны шимтгэл буурлаа

img

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Электрон арилжааны системийн арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулжээ. 


Ингэснээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хувьцааны арилжааны шимтгэлийг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар хийгдэх хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг гүйлгээний үнийн дүнг үл харгалзан энэ оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түр хугацаанд 0.15 хувь болгон бууруулж буй юм. 


Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтой аж.
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ