Ким Чен Ун авга эгчээ цаазалжээ

img

Хойд Солонгосын нийслэл Пхеньянаас өнгөрсөн оны гуравдугаар сард зугтаж, амжилттай Сөүл хотноо ирсэн Пак Хэ гэх бүсгүй өчигдөр Өмнөдийн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр ярилцлагын эхэнд “Миний гэр бүл өнөөдрийг хүртэл Пхеньянд амьдарч байгаа. Би гэр бүлийнхээ аюулгүй байдлын үүднээс царайгаа ил гаргахгүй” хэмээн мэдэгджээ.

 

Бүсгүй хөшигний цаанаас сэтгүүлчийн асуултад хариулсан юм. Ярилцлагын үеэр тэрбээр “Ким Чен Ун авга эгчийнхээ аминд хүрсэн” гэжээ. Тэрбээр “2013 оны арванхоёрдугаар сард удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чон Сон Тэкийг цаазалсан. Удирдагчийн дэргэд ажилладаг хүний хэлснээр тэрбээр цаазын ял гүйцэтгэх бичигт гарын үсэг зурж байхдаа инээж байсан гэсэн. Гэхдээ энэ бол амнаас ам дамжсан яриа. Энэ хэргээс хагас сарын дараа Ким Чен Ун авга эгч Ким Гён Хигээ сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, нэг сарын дараа цаазалсан” гэжээ.

 

Өмнөдийн тагнуулууд өнгөрсөн оноос эхлэн Ким Гён Хи олны өмнө гараагүй хэмээн мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ