Шатахуун их зарцуулдаг машин унахыг хориглолоо

img

 

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төсвөөс санхүүждэг байгууллага хот дотор туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглолоо. Ингэхдээ төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын , хөдөө ажлын гэж ангилан тогтоож, “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг баталсан байна.  

 

Албан тушаалтан хөдөө ажлын зориулалтаар хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3501-4700 см3 автомашинтай байхыг зөвшөөрч, УИХ-аас байгуулдаг бусад байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам, Засгийн газрын агентлагуудын хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашинуудыг Засгийн газрын Автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

 

Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан хотын дотор хуанлийн хоногт дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хот дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км, хөдөө ажлын автомашины зардлыг тухайн албан тушаалтны томилолтын төсөвт оруулан баталж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Суудлын автомашины гүйлтийн лимитийн хэмжээг хэтрүүлсэн шатахууны зардлыг хэрэглэгч байгууллага, албан тушаалтнаар нөхөн төлүүлж байх журам гарган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгажээ.

 

Төсвөөс санхүүждэг байгууллага хот доторхи ажил, үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглож, энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.

 

Одоогоор төрийн өмчит нийт 823 хуулийн этгээдэд 5259 автомашин бүртгэлтэй байна. Үүний 921 нь том оврын жийп машин, 162 нь дунд оврын жип машин байгаа аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайханбилэг:
Том оврын тэрэг 50 тээрбун 50 сургууль барих хэмжээний хэрэнгэ уунээсл хэмнэд эхлэхэд ядаж нэг ажил болно
2015-05-13
Сайханбилэг:
Том оврын тэрэг 50 тээрбун 50 сургууль барих хэмжээний хэрэнгэ уунээсл хэмнэд эхлэхэд ядаж нэг ажил болно
2015-05-13
Баярцогт:
Баярцогтоо том овриин жипийг зогсоовол ядаж боглорол багасана энийг заавал хийгээрээ. Ард тумэндээ ганц тус болвол чамайг мартахгуй
2015-05-13
иргэн:
зөв арга хэмжээ байна, хэрэгжүүлэх ажилд нь хяналт сайн тавих хэрэгтэй
2015-05-12
иргэн:
зөв арга хэмжээ байна, хэрэгжүүлэх ажилд нь хяналт сайн тавих хэрэгтэй
2015-05-12
иргэн:
зөв арга хэмжээ байна, хэрэгжүүлэх ажилд нь хяналт сайн тавих хэрэгтэй
2015-05-12
baatar:
Mash zov shiidver baina.Yadarsan ard irgedees khucheer avsan mongiig said darga nertei deeremchid duraaraa khereglekh n zov yumuu.Ard irgedees eemeg bogjiig n deeremdekh deer tulaad baina gecheed oorsodoo jeep unaj tansaglaad baij bolokhgui biz dee...
2015-05-12
Зочин:
Маш сайн байна. Сугарч үлдэхээс сэргийлж хяналт хийх хэрэгтэй. Одоо дайллага, цайллаганы зардлыг бүр мөсөн зогсоох шийдвэр гэргах хэрэгтэй. Хэмнэлт хийх зардлууд их байна аа. Жнь бичиг хэрэг, цай, хоол, гэрэл, цахилгаан, ус гэх мэт.
2015-05-12