Николь найз залуутай болжээ

Дуучин Николь Шерзингер шинэ хайртайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн хоёрдугаар сард дуучин бүсгүй таван жил үерхсэн “Формула 1”-ийн нисгэгч Льюис Хэмилтоноос салсан юм. Хэсэг хугацаанд ганцаараа байсан 36 настай Николь өчигдөр нэгэн залуутай Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд их дотно харагдаж байсан бөгөөд Николийн найз Астани “TMZ” сайтад “Николь хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа. Тэрбээр сайн аав, сайн хань болох нэгнийг хайж, тун ч завгүй амьдарч байна. Түүнтэй хамт явж байсан залууг Дэвид гэдэг. Дуучнаас 10 насаар дүү” гэж ярьжээ.
Николь, Хэмилтон нар хурим болон хүүхдээс болж салсан гэдгийг тамирчин залуу баталсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ