“Хөөрхий гутал минь”

img

Холливуудын нэрт жүжигчин Сара Жессика Паркер Нью Йорк хотноо фэнүүдтэйгээ уулзах үеэрээ унаж, гутлынхаа өсгийг хугалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Сайн уу америкчуудаа” хэмээн тусгай бэлдсэн тайзан дээр гарч ирэх үедээ унаж, 1200 долларын үнэтэй гутлынхаа өсгийг хугалжээ. Хамгаалагчид жүжигчинг босгож, өөр гутал өмсүүлсэн байна. Жессика эвгүй байдлаас гарахын тулд Америкийн төрийн дууллыг дуулж, бүжиглэжээ.

 

Фэн уулзалтын дараа жүжигчин твиттертээ “Хөөрхий гутал минь. Харамсалтай юм аа” гэж жиргэсэн байна. Хамгаалагчид жүжигчинг шагайгаа эвгүй болгосон хэмээсэн ч Жессика “Үгүй ээ. Миний шагай зүгээр байна. Харин сэтгэл гонсойж байна. Фэнүүддээ гэнэтийн бэлэг барихыг хүссэн юмсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ