Аавын өв Ц.Ашид хүүг хүрэл медалийн эзэн болгожээ

img

Олон улсын марк цуглуулагчдын Ази тивийн “TAIPEI  2015” үзэсгэлэн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-28-нд Тайван улсын Тайпей хотод зохион байгуулагдсан  аж. З0 дах удаагаа зохиогдсон энэхүү үзэсгэлэнд Зууны шатар клубын тамирчин Г.В.Плехановын нэрэмжит Лицей сургуулийн 5-р ангийн сурагч Ц. Ашид оролцсон байна.

 

Түүний аав Ч.Цэцэг-Өлзий нь марк цуглуулах сонирхолтой байсан гэнэ. Хүү аавынхаа цуглуулгыг өвлөн авч баяжуулан, нэг ба хоёр бөхтэй тэмээний тухай цуглуулгаараа тус тэмцээнд оролцсон байна. Түүний цуглуулгыг шүүгчид өндрөөр үнэлж, "Мөнгөлсөн хүрэл" медаль хүртээжээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ