“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч нарыг сургаж байна

“Тэгш нийгэм холбоо” ТББ-ын аймаг, дүүргүүдийн төлөөлөгч, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч нарыг чадавхижуулах сургалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бишрэлт зочид буудал болж байна.
Энэ удаагийн сургалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн тухай ойлголт конвенцид шинээр тусгагдсан нэр томъёог тайлбарлах /Жишээ нь нь: түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн, алагчлахгүй байх г.м/, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 13 дугаар хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар тайлан илтгэлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн төслийн явцыг мэдээллэв.
Түүнчлэн аймаг, дүүрэгт амьдарч буй Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлаар ярилцаж, хуулийн төсөлд болон Үндэсний хөтөлбөрт оруулах саналыг боловсруулж байна.
Сургалтанд оролцогчид энэ сарын 13-15-нд Сэлэнгэ аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн уулзалт, зөвлөгөөнд оролцож, Сэлэнгэ аймгийн “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлах ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ