Д.Энхтөрд 6 сар баривчлах ял оноолоо

Занданшсан шүтээн биеийг нууж байсан Д.Энхтөр гэгчид холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд өнөөдөр хэлэлцэж, түүнд зургаан сар баривчлах ял оноолоо.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг /булш сүйтгэх/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.
Д.Энхтөр гэгч нь Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ