Төмөр замын хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөнө

"Төмөр замын хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх тухай" семинар маргааш 10 цагт "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно.
Уг семнарт Ази, Номхон далайн 10 гаруй орны 50 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд төмөр замын хил нэвтрэх үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчлөх, хилийг хэрхэн хялбар замаар нэвтрэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Уг семнар нь Олон улсын төмөр замуудын холбооны Ази-Номхон далайн бүс нутгийн 19 дүгээр ассамблей хуралдааны хүрээнд болж буй ажээ.
Олон улсын төмөр замуудын холбоо нь 1922 онд байгуулагдсан Франц улсын Парис хотноо төвтэй, дэлхий даяар нийт 240 гаруй гишүүн байгууллагатай төмөр замын хамгийн том байгууллага юм. Тус холбоонд дэлхийн таван тивийн төмөр замын байгууллагууд, төмөр зам, тээврийн судалгааны хүрээлэнгүүд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд эдгээр гишүүн байгууллагуудаас 70 идэвхтэй гишүүн 80 гаруй холбооны гишүүн, 70 гаруй байгууллага харьяалал бүхий гишүүн гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хувьд анх 2011 онд тус холбоонд “Холбооны гишүүн” статустайгаар элсэн орсон юм. Харин 2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн Ази-номхон далайн бүс нутгийн дэд даргаар сонгогдон ажиллаж мөн тухайн үеэс эхлэн “Идэвхтэй гишүүн” болон статусаа дээшлүүлж ажиллаж байгаа. Харин 2014 оны аравдугаар сард бүс нутгийн дэд даргаар улиран сонгогджээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ