Британи охид хэт даврагчидтай гэрлэжээ

Энэ оны эхээр Британийн өсвөр насны гурван охин Лондонгоос Сири хүрч улмаар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн нь тогтоогдсон юм. Охид өөрсдийн хүсэлтээр хэт даврагч болсноо фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Тэгвэл хэт даврагч болохоор гэр бүлээ орхисон 15 настай Кадиза Султана, 16 настай Амира Абасе, 16 настай Ветхамел нар “ИСИС”-ийн дайчидтай гэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэхүү мэдээллийг баталж Амирагийн аав Абасе Хуссейн Британийн нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Амира болон найзууд нь хэт даврагчтай гэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Үнэхээр харамсалтай. Охиноо буруу замыг сонгож байгааг хэлсэн ч тэрбээр уурлаж бухимдаж, мөрөөдөлд нь саад хийхгүй байхыг сануулсан” гэж хэлжээ.
Абасе охинтойгоо фэйсбүүкийн тусламжтай холбоо тогтоосон тухайгаа мэдэгдэж, “Охины минь нэг найз жирэмсэн болсон гэсэн. Тэд тансаг харшид амьдарч, өдөр бүр инээж байгаа” гэсэн хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ