Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Төрийн ордны А танхимд

09:00 цагт "Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлэг эхэлнэ.

 

Төрийн ордны Их танхимд

09:30-13:00 цагт БСШУЯ аас зохион байгуулж буй Инновацийн долоо хоногийн хүрээнд зохиогдох "Инновацийн үндэсний форум" болно. Форумд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БСШУ ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын зарим гишүүд болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн өмчийн их сургуулиуд оролцож санал солилцон Үндэсний инновацийн бодлогоо тодорхойлно. Эрхэм сэтгүүлчдийг урьж байна. 91913865

 

"Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд

10:00 цагт Олон улсын төмөр замын холбооны "Төмөр замын хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх тухай" семинартай Холбогдох утас: 99119344

 

11:00 цагт Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль тогтоогчдын холбооноос Үндсэн хуулийн 7 өөрчлөлтийн талаар гомдол гаргана.

 

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Усны газрын дарга асан З.Батбаяр Туул, Сэлбэ голд тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Онцгой байдлын ерөнхий газрын Мэдээллийн танхимд

13:00 цагт Эверестийн 8000 метр өндөрт гарсан гавьяат тамирчин Т.Гүррагчаа мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 9908-8881

 

ШУТИС-ийн төв байрны 203 тоотод

14:00 цагт Японы 1000 инженерийн хөтөлбөрийн УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТ-ын талаар мэдээлэл хийнэ. Дэлгэрэнгүйг: 315563 дугаараас.

 

ШУТИС-ийн төв талбай дээр

14:00 цагт Монгол эрдэмтдийн шинэ, шилдэг инноваци, шинэ технологийн бүтээл, бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Эрхэм сэтгүүлчид хүрэлцэн ирж, Монгол эрдэмтдийн бүтээсэн дэлхийд ч ховор бүтээлүүдтэй танилцаарай. Харилцах утас: 91913865

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ