Бин Ладений үхлийн талаар худал мэдээлжээ

Дэлхийн номер нэг алан хядагч гэгддэг Осама Бин Ладений үхлийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэр хүндээ өсгөх зорилгоор худал мэдээллийг олон нийтэд хүргэсэн тухай Пулитцерийн шагналт сэтгүүлч Сеймур Херш мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Сэтгүүлч “Осама Бин Ладений үхлийн тусламжтай Обама хоёр дахь удаагаа төвөггүй Ерөнхийлөгчөөр сонгогдож, ард түмэн болон олон улсын талархалыг хүлээсэн. Үнэнийг хэлэхэд, энэ бүхэн Обамагийн сонгуулийн кампанит ажил байсан” гэж хэлжээ.
Херш “Миний судласнаар Пакистаны засгийн газар жилийн турш Бин Ладенийг амиа алдсан байсныг нууцалж байсан. Цаашлах тусам Бин Ладен үхсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Америкийн тагнуулынхан Бин Ладенийг устгасан хэмээн мэдэгдсэн ч өөр хүний цогцсыг хэвлэлийнхэнд харуулсан билээ. Зүгээр л Бин Ладентэй төстэй хүний цогцсыг олон нийтэд харуулж, зургийг нь интернэтэд байршуулсан. Гэтэл энэхүү мэдээллийн дараа Бин Ладений туслах “Удирдагч жилийн өмнө тахлаар амиа алдсан. Бид цогцсыг нь чандарлаад далайд хаясан” гэж хэлж байсан. Туслахын үгэнд итгэх үү, цэргүүдийг үгэнд итгэх үү гэдгээ сайн мэдэхгүй байна. Судалгааны явцад би үнэнийг олж мэдсэн. Үнэн хэрэгтэй. Бин Ладенийг Америкчууд биш Пакистан цэргүүд хороосон гэдгийг. Обама үнэнийг гуйвуулж, худал мэдэгдлийнхээ төлөө их хэмжээний мөнгийг Пакистаны удирдлагуудад өгсөн байсан” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ