Бетонд дарагдан амиа алдлаа

img

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Шарын гол” ХК-ийн үйлдвэрийн талбайд энэ сарын 12-нд барилгын 3 давхраас 2 хүн унасан хэрэг гарчээ.

 

Тодруулбал, “Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын 4 давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилтан, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 23 настай эрэгтэй Ж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат 20 настай эрэгтэй Б нар унаж, иргэн Ж бетонд дарагдан газар дээрээ нас баржээ.

 

Харин иргэн Б хүнд гэмтэн өдгөө Шарын гол сумын эмнэлэгт эмчлүүлж байна. 

Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ