Ерөнхийлөгч Францад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх зургаадугаар сард Франц улсад айлчлал хийхээр төлөвлөжээ. Тэрбээр зургаадугаар сарын 11-12-нд Францад айлчлал хийх юм байна. Уг айлчлалын үеэр гарын үсэг зурагдах баримт бичгүүдийн талаар холбогдох албаныхан өнөөдөр санал солилцжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ нар энэ асуудлаар ярилцсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ