Гутал, арьсан эдлэл үйлдвэрлэгчид Төрийн ордонд саатна

img

“Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын дэргэдэх “Гутал-Арьсан эдлэл” клубын гишүүд энэ тавдугаар сарын 14-нд буюу ирэх пүрэв гарагт 14:00 цагаас төрийн ордонд зочлохоор болжээ.

Тэд төрийн ордны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Монгол төрийн түүхэн музейд хадгалагдаж буй соёлын өв уламжлал, үнэт дурсгалуудыг үзэж сонирхох боломжтой ажээ.

 

Мөн тэд “Ардчилсан хүчний холбоо”-ны эрхэм удирдлагуудтай уулзаж өөрсдийн санал бодлыг хуваалцан, үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ