Нислэгийн үеэр төржээ

Канадаас Токиогийн чиглэлд хөөрч байсан “Air Canada” компанийн 112 нислэгт жирэмсэн эх амаржсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Канад улсын иргэн Сандра Бланч онгоц хөөрөөд цагийн дараа өвдөж эхэлжээ. Бүсгүйн нөхөр Ада Гуан онгоцны үйлчлэгч болон зорчигчдоос тусламж хүссэн байна. Азаар тус онгоцонд эх баригч гурван эмч зорчиж явсан бөгөөд бүсгүй онгоцны үйлчлэгч нарын амралтын өрөөнд хүүхдээ төрүүлжээ. Тэрбээр 3.2 кг охинтой болжээ. Ада Гуан охиндоо Чолье гэх нэр өгчээ. Онгоцны ахмад Токиогийн нисэх буудлын төв станцтай холбогдож, тусламж хүссэн байна. Онгоц газардах үед эмч нар бүсгүйг яаралтай эмнэлэгт хүргэж, хүүхдэд нарийвчилсэн шинжилгээ хийжээ. “Азаар хүүхэд эрүүл байсан” хэмээн онгоцны үйлчлэгч “CBS” телевизэд ярьсан байна. Охины аав “Гайхалтай. Эхнэр минь Токиод төрөх төлөвлөгөөтэй байсан юм. Харин охин минь онгоцонд мэндэллээ. Бурхандаа баярлалаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ