Чарльзийн нууц захианууд илэрчээ

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз болон Ерөнхий сайд асан Тони Блэйр нарын харилцаж байсан нууц захиануудыг www.dailymail.co.uk сайт дэлгэсэн байна. 

 


Эдгээр захиануудад ханхүү Иракт явуулж буй цэргийн ажиллагаанд оролцож буй армийхны зэвсгийн нөөц дуусч буй асуудлаар харилцжээ. Мөн цэргийн ажиллагаа болон Иракийн томоохон ордуудын талаар байр сууриа илэрхийлж, нууц, гэнэтийн ажиллагаа явуулах газруудын байршил зэргийг захиандаа дурьджээ. Сүүлийн 10 жил ханхүү, Ерөнхий сайдын харилцсан улсын нууцад хамааралтай эдгээр захиануудыг “Хар аалз” хэмээн нэрлэжээ. 

 


2004, 2005 онд харилцаж байсан захианууд ямар шалтгаанаар ордны архивын сангаас гарч, хэвлэлийхний гарт орсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тагнуулыхан шалгаж эхэлсэн байна. Ханхүү нууц захиануудынхаа талаар мэдэгдэл хийхээр татгалзсан гэдгийг хатан хааны ордноос мэдээлжээ. 

 


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ