Хотын даргаа иргэдтэйгээ нэг уулзаач

img

Тэд гэрээсээ гараад 21 хоножээ. 178 хүн цагийн хоол, талоноор идэж, зочид буудалд амьдарч байгаа бол 37 нь ах дүүгийндээ хоног төөрүүлж байна.

 

Би Жи Би Жи компани барилгын ажлын суурийн нүх ухахдаа зөвшөөрөгдсөн хэмжээг хэтрүүлэн тус байрны хажуу талын үерийн даланг эвдсний улмаас 16 дугаар байр хазайж, нуралт өгч магадгүй гэж нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 4-хөн цагийн дотор зохион байгуулсан.

 

Тэр оройноос эхэлж тус байрыг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авсан. Өнөөдөр ч тэд үүрэг гүйцэтгэж байна. Гэхдээ байрны оршин суугчид өдөрт ирж хэрэгцээтэй зүйлсээ авч болж байгааг хамгаалалтад гарч байсан алба хаагч хэлсэн. Үүдийг нь “police” бичигтэй туузаар хэрсэн байрны урд хотын цэцэрлэгжилт хариуцсан хүмүүс мод тарьж байлаа.

 

Байрны ойр хавьд оршин суугч байсангүй. Тэдэнтэй уулзахаар 16 дугаар байрны замын хойд талын нэгэн зочид буудалд ороход чийг үнэртсэн, тохь муутай орчин угтлаа. Тэнд байрлаж байгаа хүмүүсийн олонх нь ажилдаа явсан байв. Иргэдтэй уулзахад өөрийнхөө биш бусдын буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэнд бухимдалтай байсан. Тэд зочид буудлын умгар өрөөнд гэр бүлээрээ, нохой, мууртайгаа амьдарч байна. Нэг ортой жижигхэн өрөөнд тухтай амарч суух боломжгүй болохоор өдрийн цагаар ихэнх хүн гадуур гардаг гэж оршин суугч ярьсан.

 

Бидний очсон зочид буудлын зохион байгуулагчид иргэдэд таагүй хандаж байгаа гэсэн. Учир нь тус зочид буудлын 7 хоногийн төлбөрийг л хийсэн аж. Уг нь бүх хөрөнгийг нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргаж байгааг нийслэлийн Засаг дарга онцолж байсан. 16 дугаар байрны оршин суугч Ш.Цэрэнбүтэд “Гомдолтой байна. Нийслэлийнх нь 200 гаруй иргэн бусдын буруугаас хэлмэгдэн 20 гаруй хоногийн хугацаанд ийм байдалтай байхад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарын хэн нь ч ирсэнгүй, нөхцөл байдлыг харсангүй. Зарим хүүхэд, эмэгтэйн бие өвдөж байна. Нэг хүн биш 200 гаруй хүн шүү дээ. Д.Баттулга дарга телевизийн нэвтрүүлэгт орохдоо 16 дугаар байр гэж яриад байгаа. Хурдан засаад өгчих хэрэгтэй гээд бүр хөндлөн, иргэддээ огт санаа зовсон шинжгүй ярьж байна лээ. Хэрэв тэдгээр даргын 70, 80 настай аав, ээж, ах дүү нар нь ингээд сууж байвал яаж ярих байсан бол” гэж ярьж байв.

 

Би Жи Би Жи гэх компанийн хариуцлагагүй, шунахай үйлдлээс болж хэлмэгдсэн оршин суугчид гэртээ орж өөрийн эрхээр цахилгаан зуухаа залгаж цайгаа чанаж уухыг, айлын хаалга тогшилгүй, зочид буудлын зохицуулагчийн хяламхийх харцнаас айлгүй халуун усанд орохыг хүсч байна. Зөвхөн өөрийн орон зайдаа өөрийнхөөрөө байхыг л. Хэдхэн хүний эрх ашиг, хариуцлагагүй алдаа, шунал 200 гаруй хүнийг эрхийг хязгаарлах хүчтэй аж.

 

Харин иргэд дүүргийн болон хороон удирдлагууддаа ам сайтай байлаа. Тэд өдөр бүр иргэдээ эргэж тойрч, дүүрэг, өрхийн эмч ирж биеийг үзэн, санаа тавьж байгаа аж. Даанч тэдэнд мэдэл, чадал бага байна. Зочид буудлын ойролцоох цайны газарт 5000 төгрөгийн үнэтэй хоолыг өдөрт гурван удаа иддэг. Нэг шуналтай этгээд, зах замбараагүй барилгын зөвшөөрөл, мэдлэггүй өндөр албан тушаалтнаас үүдсэн энэ асуудал гэмгүй байсан биднийг хэлмэгдүүлж, улсыг хохироож, хувийн байгууллагуудын ажлыг алдуулж байна гэж иргэд ярьж байсан юм.

 

Бэхэлгээ, хүчитгэлийн ажил 26-нд дуусна

 

Тэд байрандаа орох хугацаа наашилж л байна. 16 дугаар байрны буурь хөрсний хүчитгэлийн ажил эхэлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзлэг, шалгалт хийж 16 дугаар байр хазайгаагүй. Харин бэхэлгээ, хүчитгэлийг заавал хийсний дараа оршин суугчид амьдрах боломжтой гэсэн хариу өгсөн билээ.

 

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс зургийг нь гаргаж, Улсын экспертизээр батлуулаад, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Бумбод” компани уг ажлыг гүйцэтгэж байна. Бэхэлгээ, хүчитгэлийн ажил энэ сарын 8-ны өдөр эхлээд өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байгаа аж. “Бумбод” компанийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Л.Түмэндэмбэрэл “16 дугаар байрны бууринд үүсээд байсан аваарыг бүрэн зайлуулсан. Доод түвшнээсээ 2.5 метрт сайн хайргаар нягтрал хийсэн. Түшиг хананы хэсгийг 3 хувааж цутгах ёстойгоос өнөөдөр улны хэсгийг цутгалаа. Арматурчлалаа хийгээд байрлуулчихсан. Өрмийн ажил өнөөдрөөс эхэлнэ. 19 ширхэг 80-ын диаметртэй гадас өрөмдөх ёстой. Түүндээ 60 см-ийн диамертэй төмөр бетонон гадас хийж цутгах юм. Дахиад тэр гадаснуудын дээгүүр дамнуурга холбож цутгана. Тэгж байж бэхэлгээ хүчитгэл дуусна” гэж ярьсан.

 

Гүйцэтгэгч компани 16 дугаар байрны хаяаны 40 см-ийн зузаантай бетонон хавтан 5 см хөндийрч, аюултай болсон байсныг бүгдийг татаж бэхэлж, аюулгүй болгожээ. Ингэсний үндсэн дээр даланд ажил явуулах боломжтой болсон. Бэхэлгээ, хүчитгэлийн ажил төлөвлөсөн хугацааны дагуу явна гэдгийг хэлж байсан. Хуваарийн дагуу энэ сарын 26-нд дуусах ёстой.

 

Бэхэлгээ, хүчитгэлийн ажлыг гүйцэтгэж буй “Бумбод” компани нь уг ажлыг гүйцэтгэхээр саналаа өгсөн 13 компаниас сонгогджээ. Хамгийн чанартай, найдвартай ажил хийх компанийг сонгоно гэж иргэдэд амлалт өгсөн нийслэлийн удирдлагууд инженерийн байгууламж, газар шорооны, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх чадвартай уг компанийг сонгосон бололтой.

 

“Бумбод” компани зөвхөн 16 дугаар байрны буурийн ажил буюу 27 метр урт, нягтруулсан хэмжээгээр 7.5 метрийн гүнтэй бэхэлгээ, хүчитгэлийг хийж гүйцэтгэнэ. Ингэснээр тус байрны хувьд ямар ч асуудал үүссэн аюулгүй болно.

 

Гэхдээ асуудал ингээд дуусахгүй. Учир нь 16 дугаар байрны урд талын хоёр барилга аюултай хэвээр үлдэж байгаа юм. “Бумбод” компанийн зөвлөх инженер хөрсний гүнд хөлдүү байна. 150 см-ээс цааш арматур орохгүй мөс хүртэл таарч байсан. Тэгэхээр дулаарч хөрс 2-3 метрийн гүнд гэсээд ирэхээр тэдгээр барилгад ноцтой байдал үүсэхээр байгааг сэрэмжлүүлсэн. Харин 16 дугаар байрны хувьд ямар ч аюулгүй гэдгийг онцолсон юм.

 

Төлөвлөсөн хугацаагаар 13 хоногийн дараа бэхэлгээ, хүчитгэлийн ажил дуусна. Мөн хоногийн дараа 16 дугаар байрны оршин суугчид гэртээ харина. Гэвч асуудал ингээд дуусахгүй гэдгийг мэргэжлийн инженер анхааруулсан.

 

Б.Буд

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Батүүл, Баттулга 2 яг уулзаж харагдаач, бид хэнийг сонгосоноо сайн хараарай, Батүүл өөрөө барилга барих зөвшөөрөл олгоо биз дээ, хүүдээ 11 тэрбумыг өгөх гээд завгүй явна аа,
2015-05-15
Zochin:
Huvalznuud hezee ch ard irgedee boddoggui,Bat-uul zorchiktei barilgad arga hemjee avch bna geed bair zahialj mongoo ogood bariulj baan Temuulenbaatar kompaniin zahialagchidiig shuud hog deer gargasan bur bid ard tumenee hohiroohguj gj malilzaj bgaad shu,getel tsaana ni mongotei erh medeltei ochnoon ikh zorchiltei kompaniud barilga barisaar l bgaa,yadaj ter humuusiig ergeed neg harchihgui bgas yum,hudlaa baatar daa
2015-05-15
baagii:
Ard irged uneheer hohirch baina. Za yahaw zaslaa gej bodie. Tegsnii daraa bairandaa amidrach bga irged nasaaraa aidastai amidrah uu. Ugui ged bairaa zariya geheer hen ene bairiig awah we.ternii orond shine bair m2ni duitsuulj awsan ni deer de.
2015-05-14
Зочин:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-14
zochin:
negent hazaisan barilga tsaashid teseh yy. Tend amidarch bgaa hymyys huurhii duu butsaj orj bgaa surag bsan. niisleliig shyyhed uguh heregtei shtdee amidralaa bod
2015-05-14
unen:
yag odoo iim bolson yed yax estoig ni zaabarchilaad ogox mergejiliin xun xeregtei dee,,,manaix zam barilgiin mergejilten unexeerchadbar muu bna, baishin barixadaa orchini toirnii auylgui baidal barilaguudiin xoorondiin zai. gazariin suult zeregiig muu sudalsan xumuus l ingej ajillaj baigaa yum daa,
2015-05-14