Хэт даврагчид автобусанд халдлага үлджээ
2015-05-14

Пакистаны Карачи хотноо Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл зорчигч тээврийн автобус руу дайрч, 43 хүний аминд хүрч, 16 хүнийг гэмтээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэрчүүдийн ярьснаар хэт даврагчид автобусанд орж ирээд шууд л гал нээж, “Үхэл та нарыг өршөөсөнгүй” гэж хэлжээ.

 

Цагдаа нар автобусанд халдсан этгээдүүдийг “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид бус “Талибан” бүлэглэлийн гишүүд гэв. “Талибан” бүлэглэл өнгөрсөн сард тус бүлэглэлтэй нэгдэх хүсэлт гаргасан ч татгалзсан хариу авсан юм. Тиймээс тэд “Халифын улс”-ын нэрийг барьж, халдлага үйлдсэн байх магадлалтай гээд “Бид хэргийг шалгаж, гэмт этгээдүүдийг баривчлах болно” гэж Цагдаагийн дарга хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

Халдлагын дараа амиа алдсан зорчигчдын гэр бүл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж “Ард түмнээ хамгаалж чаддаггүй Засгийн газар огцор” гэжээ. Аюулгүй байдлын үүднээс цагдаа нар жагсагчдыг хүчээр тарсаан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин